"ТРЭНД" БОЛОХ БРЭНД

2016-06-06  

Залуус өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо "өмсч" болох нь. Та гайхаж байна уу?. Тэгвэл уншигч танд цоо шинэ "Трэнд" брэндийг танилцуулж байна. Дизайнер Цэрэндолгорын санаачилгаар зургаан залуус нэгдэж, "Трэнд" хэмээх Монгол брэнд урлажээ. Гар, ганзага нийлсэн Монгол залуусын анхны бүтээгдэхүүн олон удаагийн угаалт, эдэлгээ даах чадвартай даавуун футволк байх ажээ. Энэ брэнд жирийнхээс тэс өөр хэмээн өөрсдийгөө тодорхойлж буй.

Учир нь олонд танигдсан, залууст үлгэр дууриалал болох тамирчин, жүжигчин, загвар өмсөгчдийн зурагтай, хэлсэн үгийн ишлэлтэй байх ажээ. Уг брэнд анхны бүтээгдэхүүний ковероор дэлхийн кино урлагийн салбарт мөрөө гаргасан жүжигчин Б.Амарсайхан, дэлхийн боксийн рингэнд Монголынхоо тугыг мандуулж яваа олимпийн мөнгөн медальт Б.Төгсцогт, Мөнхийн залуу гэх тодотголтой загвар өмсөгч П.Одгэрэл, залуу загвар өмсөгч Б.Ялгуун нарыг сонгосон байна.

 

 

Ц.ТУНГАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?