​ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН МЯГМАР ГАРИГТ БҮХ НИЙТЭЭР АМАРНА

2022-06-06  

2019 онд “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.

Тэгвэл энэ жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн мэндэлсэн өдөр зургадугаар сарын 14-ний өдөр тохиож байгаа юм. Ирэх долоо хоногийн мягмар гариг буюу зургадугаар сарын 14-ний өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэн бүх нийтээр амарна.

Энэ жилийн хувьд илүү сартай /Битүү сартай/ учраас зуны тэргүүн сарын шинийн 15 хоёр удаа тохиосон. Сард 12 цаг орчим илүү цаг хураагдаж явдаг байна. Энэ сарууд хуримтлагдсаар байгаад илүү сар гарах шалтгаан болдог юм ажээ. Иймд гурваас дөрвөн жилд нэг удаа гардаг илүү сар гаргадаг нь өнгөрсөн тавдугаар сарын 16-нд таарсан байна. Илүү сартай жилүүдэд битүү сарыг дараагийн буюу удаах битүү сартай өдөр Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэнэ гэж хуульдзаасан байдаг. Удаах битүү сар зургадугаар сарын 14-ны өдөр тохиож байгаа аж.

 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?