МАХ-ЫН 100 ЖИЛИЙН ОЙГООР ЖИНХЭНЭ МОНГОЛ МОРИЙГ УРАЛДУУЛАХЫГ ХАВЧИХ ГЭЖ БАЙНА

2022-06-07  

No description available.

 Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооноос "Монгол наадам-Монгол адуу" тайван жагсаал, цуглааныг зохион байгуулж байна. - Үндэсний их баяр наадмын морин уралдаанд уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжих шийдвэр нь буруу юм. Улс хувьсгалын түүхэн 100 жилийн ойн наадмыг эрлийз морьдод найр тавьж захиалгат шийдвэр. Үүний ард хэсэг бүлэг мөнгөтэй улсууд зогсож байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 20 гаруй мянган ам.доллараар эрлийз адуу худалдаж авсан. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар эрлийз адуу уядаг. Зөвхөн эрлийз адуугаар цол авсан Дорнод аймгийн Батзориг уяач ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын морийг уяахаар тохирсон гэх зэрэг мэдээлэл дуулдаж байна. Эрлийз болон монгол морьдыг тусад нь уралдуулъя гэхээр хууль, журмаар " хулгай" хийж, монгол морьдын наадмыг ч булаахаар санаархаж байх юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Цогтбаатар гэхэд л Эрлийз Морьдын Уяачдын холбоог төлөөлдөг. Тиймээс сэрвээгээр нь хэмжиж уралдуулна гэдэг бол Монгол морио хавчих бодлого. Малчид нь монгол азарганд гүү гишгүүлэхээс татгалзаж, төр нь Монгол морьдоо хавчиж, эрлийз морьдыг дэмжсэн бодлогыг эсэргүүцэж байна гэж тус тайван жагсаалыг удирдаж буй Монголын Үндэсний морин уяачдын холбооны Ерөнхийлөгч Тод манлай уяач Ц.Дуламсүрэн хэллээ.

Б.Пүрэвдорж

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?