ОЛИМПИЙН НААДМААС ГУРВАН МӨНГӨН МЕДАЛЬ АВСАН ТАМИРЧИНГ ОЛИМПИЙН АВАРГАД ТООЦНО

2022-06-07  

No description available.

Ингэж хэлбэл Та гайхах уу? Түрүүлээгүй байж , түрүүлсэн тамирчны цолыг авах нь шударга уу? Спортод дүйцүүлнэ гэж ойлголт байж болохгүй. Аварга бол аварга. Заавал олимпийн аварга гэхгүй. Түрүүлсэнд нь алтан медаль , түүнийг нь аварга цол дагана. Үүнийг хамгийн сайн мэдэх ард түмэн бол Монголчууд. Олон зуун жил наадам хийхдээ түрүүлсэнд цол, түрүүлээгүйд нь чимэг гуншин олгож ирсэн. Урмыг ч мартаж орхигдуулдаггүй уламжлалтай. Сүүл мушгиж ирсэн даагыг "Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай" гэж өхөөрддөг. Ийм л ерөөлтэй зан уламжлалтай. Харин сүүлийн жилүүдэд Монгол наадам асар их шүүмжлэл дагуулах болсон. Морио ч уралдуулж , шударгаар ч барилдаж чадахаа больсон. Цол, гуншин ч утгаа алдсан. Харцага, гарьд гэх цол нэмэгдэж, дүйцүүлэх аргачлалаар бөхчүүд цол ахидаг болсон. Монгол бөхийг хөгжүүлсэн гэж сайрхан ярих дуртай Бөхийн холбооны дарга, даамал асан Нямдорж, Данзан нарын санаачлагаар бөхийн цолыг дүйцүүлэн олгох болсон нь бөхчүүдийн дунд " хэрүүлийн алим" хаясан. Наадамд түрүүлж байж олгодог АРСЛАН цолыг нэг ч түрүүлж үзээгүй бөхчүүдэд олгосон. Их ойгоор үзүүрлэсэн гэж Азжаргал начинд, наадамд таван удаа үзүүрлэсэн гэж Мөнх-Эрдэнэ заанд "Арслан " цолыг, хоёр түрүүлж аварга цол хүртэх ёстойг эвдэж, нэг түрүүлсэн арслан Балжиннямд "Аварга" цол олгосон. Үүнийгээ дүйцүүлэх гэж нэрлэж буй. Спортод хэзээ ч дүйцүүлэх гэсэн ойлголт байж болохгүй. Энэ бол спортоос хол хөндий хүмүүсийн сэтгэл хөдлөлөөр гаргасан шийдвэр. 100 жилийн ойгоор зарим бөхчүүдэд дүйцүүлэн цол олгохоор шийдвэр нь гарч буй сурагтай. Энэ алдааг ерөнхийлөгч Хүрэлсүх залруулбал түүний Монгол наадамд оруулсан томоохон хувь нэмэр болно. Тухайлбал, Их спортоор УАШТ-д 10 удаа үзүүрлэсэн ч , дүйцүүлэн аварга цолыг олгодоггүй. Харин улсын аваргад 2 удаа мөнгөн медаль хүртвэл, эс бөгөөс УАШТ-ээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлбэл СПОРТЫН МАСТЕР цолыг дүйцүүлэн олгох журам бий. Ийм дүйцүүлэлт бол байж болно. Харин түрүүлээгүй бөхийг түрүүлсэн бөхийн амжилттай дүйцүүлж хэрхэвч болохгүй.

Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?