В.ЗЕЛЕНСКИЙ: УКРАИН ӨВЛИЙГ ДАВАХЫН ТУЛД НҮҮРС, БАЙГАЛИЙН ХИЙН ЭКСПОРТОО ЗОГСООНО

2022-06-08  

Украин улс халаалтын шинэ улирлын бэлтгэлтэй холбогдуулан байгалийн хий, нүүрсний экспортоо зогсооно гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

"Дайны улмаас тусгаар тогтнолын жилүүд дэх үнэхээр хамгийн хүнд өвөл тохионо. Энэ үед бид хий, нүүрсээ гадагшаа зарахгүй. Дотоодын бүх үйлдвэрлэл манай иргэдийн дотоод хэрэгцээнд чиглэгдэнэ" гэж В.Зеленский мягмар гарагт "Телеграм" сувагтаа байрлуулсан видео мэдэгдэлдээ дурдсан байна.

Украины төрийн өмчит уурхайнуудад нүүрсний олборлолт хоёрдугаар сарын сүүлчээс хойш гуч гаруй хувиар буурсан тухай тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мягмар гарагт мэдээлсэн юм. Тэрбээр "Украины түүхэн дэх хамгийн хүнд хэцүү халаалтын улиралд бэлтгэхийг" зөвлөжээ.

Украины Засгийн газраас “Нафтогаз” компанид өвлийн эхэн гэхэд хийн агуулахуудад 19 тэрбум шоо метрээс доошгүй байгалийн хий нөөцлөхийг даалгажээ. Шмыгалийн мэдээлснээр, Украин улс өнгөрсөн халаалтын улирлыг 9 тэрбум шоо метр хийн үлдэгдэлтэйгээр дуусгасан байна. Зургаадугаар сарын 1-ний байдлаар тус улсын газар доорх хадгалах байгууламжуудад 10 тэрбум шоо метр хий байжээ.

Эх сурвалж: КИЕВ. /unian/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?