Х.БАТТУЛГЫН ЭГЧ Х.ЦЭНДБАЯР ГҮТГЭЛГИЙГ НЯЦААЖ, ШҮҮХЭД ХАНДАХАА МЭДЭГДЛЭЭ

2022-06-08  

No description available.

 Эмээлтийн махны бизнесийн ард Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч, түүний " хүмүүс" байрладаг гэдэг мэдээлэл сошиалаар цацагдаад хэд хонолоо. Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 32 дугаар хооронд байрлах түүхий эдийн Эмээлт захад үйл ажиллагаа эрхэлдэг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэх “Эм Ди Си Пи” компанийн махны үйлдвэрээс химийн бодисын зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү агуулгатай мах бэлтгэж байсан талаар олныг цочирдуулсан энэхүү мэдээллийг цацах явцад ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний " хүмүүс" нэр дуулдаж эхэлсэн. Тэднийг энэхүү бизнесийн ард нуугдаж буй тухай албаны эх сурвалжаас ч мэдээлсэн. Тэгвэл энэ бүхэн нь гүтгэлэг гэж Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаяр няцаалаа. -Эмээлтийн махны бизнес, үүссэн асуудалтай холбогдуулан миний үүсгэн байгуулсан “ХКҮ” ХХК болон ажил хэргийн нэр төрд ноцтойгоор халдаж, зохион байгуулалттайгаар цахим орчинд гүтгэж байна. Энэ гүжирдлэг даамжирсаар 2022 оны 6-р сарын 7-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газраас Баянгол зочид буудал дахь оффист ирж нэгжлэг хийсэн. Нэгжлэгийн явцад нэр, хувийн дугаараа нууцалсан цагдаагийн ахмад цолтой нэгэн хүн зочид буудлын гадаа хэвлэл мэдээллийнхэнд хандан “Эм Ди Си Пи” ХХК нь иргэн Х.Цэндбаярын эзэмшлийн аж ахуй нэгж гэж ойлгогдохоор илт гүтгэлэг тараалаа. Иймээс гүтгэлэг тараасан Эрүүгийн цагдаагийн албаны албан тушаалтан болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг миний нэр төр, алдар хүндэд халдсан асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргаж шалгуулах болно. “ХКҮ” ХХК болон миний бие “Эм Ди Си Пи” ХХКомпанитай ямар ч хамааралгүй болохоо үүгээр мэдэгдэж байна гэж Х.Цэндбаяр мэдэгдлээ өндөрлөлөө.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?