ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ ӨНДӨР БАЙНА

2022-06-09  

Хүүхдийн тасагт амьсгалын замын цочмог халдварт өвчнөөр 100 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Дорнод аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог түвшин, амбулаторийн нийт үзлэгт томуугийн хувь хэмжээ багассан хэдий ч тогтмол бууралт ажигдахгүй, эмнэлэгт хэвтэлт өсөж байгааг мэргэжлийн эмч анхаарууллаа. Тодруулбал, тэгээс 14 насны хүүхдийн дунд өвчлөл өндөр, тэр дундаа 0-11 сар, хоёроос дөрвөн настай хүүхэд, таваас есөн настай хүүхдүүдийн дундах өвчлөл өмнөх долоо хоногоос огцом өсчээ.

Хүүхдийн эмнэлэг үндсэн 36 ортой. Нэмэлтээр 70 гаруй ор дэлгэж өвчтөнүүдээ хэвтүүлээд байна. Эргэлтэд томуу, томуу төст өвчний вирус буюу амьсгалын замын синтициал, риновирус, адиновирус, коронавирус зэрэг долоогоос найман төрлийн вирус байгаа нь нэг хүн хэд хэдэн төрлийн вирусээр өвчлөх магадлалтайг харуулж байна гэж мэргэжлийн эмч хэллээ. Тиймээс гараа угаах, амны хаалт зүүх, олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй байх, зай барих дэглэмээ эргэж мөрдөхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?