ХУСАВЧ АРИЛАХГҮЙ МУУ НЭРИЙГ ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨ НАСААР НЬ ЗҮҮЛЭЭ, ТҮВШИНБАЯР...

2022-06-09  

Жил дамнасан шүүх хурал боллоо. Багаасаа үерхэж өссөн нэг найз нь найман сар ухаан оролгүй байсаар хорвоог орхисон бол, нөгөө нь ялтан боллоо. Монголын нэртэй, мөртэй хоёр сайхан бөхийн " гал" унтарлаа. Олимпийн алт, мөнгөн медальт, улсын заан, Олимпийн хорооны ерөнхийлөгч, Монгол улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр ард түмнийхээ хайр, хүндлэлийг дааж чадсангүй. Бор дарсанд " живж", бодол санаа нь самуурчээ. Мөнгөтэй, хүчтэй, нөлөөтэй болсон нь түүний нүдийг " боож", бярыг амтагдуулжээ. Улмаар тэр хүнээ 'гээжээ". Ухаартал харин оройтсон байлаа. Олимпийн аварга, улсын заан болоход нь бэлтгэл хангагчаар нь ажиллаж тус болсон андыгаа зодсоор амийг нь хороожээ. Өөрөө олимпийн аваргаа "ялтан" гэдэг цолоор арилжлаа. Эхнэр хүүхдээ мөнхийн зовлонд хаялаа. Хусавч арилахгүй муу нэрийг үр хүүхдийнхээ өмнө зүүлээ. Өндөр настай аав ээжийгээ сэтгэлийн " тамын ёроолд" унагав. Тэр оройтжээ. Одоо уйлаад, нулимсаа бараад ч энэ бүхнийг засахаас өнгөрчээ. Гэвч тэр шүүх хуралд нулимсаа барин барин уучлал гуйлаа. - Би гэм буруугаа хүлээж, уучлал гуйж байна. Талийгаач бол миний хамгийн дотнын, сайн найз байсан. Ийм зүйл болчихно гэж санасангүй. Найзынхаа эхнэр, хүүхдээс уучлал гуйя. Эхнэр, хүүхдийг нь бүх насаар нь харж хандах болно. Өөрийн эхнэр хүүхэд, аав, ээжээсээ мөн уучлал гуйж байна. Намайг гэсэн Монголын ард түмнээс уучлал гуйж байна. Би дэндүү муухай зүйл хийсэндээ сэтгэлээ гэмшиж байна. Та бүхнээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйя. Өмгөөлөгчийн саналыг харгалзан надад шийтгэл оноохыг хүсэж байна. Би гэм буруутай.. гэж уйлан хайлан байж шүүгчийн хүсэлтийн дагуу сүүлчийн үгээ хэллээ. Монгол улсын ялын дээд хэмжээ нь 20 жил байдаг бол Н.Түвшинбаярт 19 жилийн ял оноохоор төлөвлөснийг нь прокурор танилцуулсан.

No description available.

No description available.

Ц.Энхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?