ТӨВ АЗИЙН ОРНУУД, ОХУ-ТАЙ ХАМТРАН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ

2022-06-10  

ОХУ-ын Санкт-Петербург хотноо зургадугаар сарын 15-18-ны хооронд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт болно. Энэ  үеэр Төв Азийн бүс нутгийн орнуудын төлөөлөгчид оросын талтай хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, олон орны бизнесийн салбарынхан болон эрх баригчдын хооронд идэвхтэй яриа хэлэлцээрүүд өрнөх юм.

Дэлхий дахинаа хямралтай байгаа энэ цаг үед Төв Азийн бүс нутгийн улс орнууд ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хамтарсан арга хэмжээ авах нь энэ асуудлыг шийдэх боломжтой юм.

Өнөөдөр ОХУ Төв Азийн бүс нутгийн улс орнуудтай стратегийн түншлэлийн харилцаагаа идэвхтэй хөгжүүлж байна. Үүний сацуу парламент хоорондын харилцаа, хөршийн харилцаа өргөжин хөгжиж байгаа билээ.

ОХУ нь бүс нутгийн эдийн засгийн интеграцийн гол төв болох боломжтой гэж үздэг. Электроник, механик инженерчлэл, сансрын болон биотехнологи, харилцаа холбооны систем зэрэг нь хамтын ажиллагааны нэн тэргүүнд тавигдах салбарууд юм. Эрчим хүч, тээврийн дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улс өнөөдөр өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэж буй бараа, тээврийн ложистикийн ая тухтай нөхцөлтэй Төв Азийн орон гэдгээрээ хэзээний танигдсан. ОХУ-ын хувьд Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын дагуу Дорно зүгт худалдаагаа тэлэх боломж бий. Тиймээс Монгол Улс нь Орос, Хятадын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх боломжтой.

“Дэлхий дахинд эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд явагдаж, Евразийн эдийн засгийн холбоо Азийн зах зээл рүү анхаарлаа хандуулж байна” гэж энэ оны тавдугаар сарын сүүлчээр болсон “Орос, Монгол Шинэ бодит байдал дахь түншлэл” чуулга уулзалтын үеэр Евразийн эдийн засгийн комиссын интеграци, макро эдийн засгийн сайд Сергей Глазьев онцлон тэмдэглэв. “Бид Монгол Улсыг Ази тив дахь гол түншээ гэж үздэг. 2025 он хүртэлх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд шинэ ололт амжилт, худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх шинэ боломжуудыг тусгаж хэрэгжүүлэхийг хүсч байна” гэж тэрээр нэмж хэлэв.

Тийм ч учраас Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс, Төв Азийн бүс нутгийн улс орнууд, ОХУ харилцан ашигтай интеграцийн үйл явцын талаар ярилцах боломжтой гэж зохион байгуулагчид нь үзэж байна.

Эх сурвалж:www.zms.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?