САНЖДОРЖ ХАМБЫН МАШИН ДОР ЧАГНАХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРЛУУЛСАН ХҮН НЬ...

2022-06-13  
"Шинэ хүрээ хийд"- ийн хамба лам Санждоржийг монголчууд мэднэ. Сайн зурхайч. Шашины хүрээлэлдээ тэрсэлдэгч нэртэй. Тэр саяхан Монголын бурхан шашиныхан дунд мафи бий болсон гэж мэдэгдсэн. Тэгвэл түүнийг хэвлэлээр дарамтлах, хүүхэн хүчиндсэн гэж гүтгэх, улмаар унаа машинд нь чагнах төхөөрөмж байрлуулах зэрэг үйлдэл тасрахгүй байна. Хамба ламын машинд нь тагнах, чагнах төхөөрөмж байрлуулсан нь түүнийг дахин хэвлэлийн бага хурал хийлгэхэд хүргэлээ. - Машинаа засварт оруулсан. Машиныг өргөж, тос маслыг солих гэсэн засварчин нэгэн илүү зүйлийг анзаарсан байсан. Улмаар авч үзвэл видео, аудио бичлэг хийдэг төхөөрөмж байв. Гарын алганы хэмжээтэй энэ төхөөрөмжийг хойд дугуйны ард талд, төмрийн ард хавчуулж, унахааргүйгээр байрлуулсан байв. Ард иргэдээ чагнах, тагнах нь хууль зөрчсөн үйлдэл. Үүнийг хэн үйлдсэнийг хууль хяналтын байгууллагаар хянуулж тогтоолгоно. Бид шиг аймшигтай нийгэмд амьдарч байгаа юм байна гэж Санждорж хэвлэлийнхэнд хандаж хэллээ. Хэн энэ төхөөрөмж тавьсан, эс бөгөөс захиалсан болохыг би таамаглаж байна. Хэрвээ тэр хүн үүнийг захиалсан бол хууль зөрчсөн асар том нүгэл үйлдэж байна гэсэн үг. Тэр хүнийг хуулийн байгууллагаар тогтоож, олон нийтэд зарлана гэдэгт итгэж байна гэж нэмж хэллээ.
No description available.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
adams:ЯАРАЛТАЙ ЗЭЭЛИЙН САНАЛ БОЛГОЖ БАЙНА Танд санхүүгийн тусламж хэрэгтэй байна уу? Та яаралтай зээл эсвэл бизнесийн зээл хайж байна уу? Дараа нь бидэнд имэйл илгээнэ үү (adamssalmaloanfirm@gmail.com) 2022-06-18

Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?