СЭТГҮҮЛЧДИЙН БИЕД ХАЛДСАН ЦАГДААГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЭЛЖЭЭ

2022-06-13  

 Сэтгүүлчийн гар утас, зураглаачийн камерийг хураан авсны дараачаар Нийслэл болон Хан-Уул дүүргийн цагдаагийн зарим албан хаагчид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэжээ. Энигма компанийн Зайсан дахь амралтын баазын шавар гэрийг албан хүчээр нураах үйлдлийг газар дээрээс нь шууд дамжуулж байсан Парламент телевизийн сэтгүүлч Гэрэлмаа, зураглаач нарын мэдээлэл дамжуулах эрхэнд шууд халдаж, камерийг нь булаан унтрааж, сэтгүүлчийн гар утсыг нь хурааж, улмаар баривчлан хорьсон зүй бус үйлдлийг Монголын төр үйлдсэн. Энэ бусармаг үйлдлийг сэтгүүлчид олноороо эсэргүүцсэний хүчинд Цагдаагийн байгууллагын зарим албан хаагчдад хариуцлага тооцож чадлаа. - ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан дахь Энигма төвийн барилгын ажлыг буулгах Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах үеэр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэнээс ирүүлсэн шаардлага, иргэдийн гомдлын мөрөөр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраа албаны шалгалт явуулсан. Албаны шалгалтаар цагдаагийн албан хаагч сэтгүүлч, зураглаачийн биед халдсан нь тогтоогдсон. Мөн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан нь тогтоогдож байна. Цагдаагийн байгууллагаас сэтгүүлч, зураглаачийн биед халдсан явдалд уучлалт хүсэж байна. Албаны шалгалтаар ЦЕГ-ын дэд дарга бөгөөд НЦУГ-ын дарга, НЦУГ-ын дэд бөгөөд нийтийн хэв журам хариуцсан дарга нарт сахилгын шийтгэл оногдуулж, ХУД дэх цагдаагийн газрын дарга, хурандаа н.Дамбийням, нийслэлийн хэв журам, эргүүл хяналтын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Даваадорж нарт албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулах, ХУД дэх цагдаагийн газрын хэв журмын нэгдүгээр хэлтсийн тасгийн дарга н.Баянбямбыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээг авч байна. Энэ үйл явдалтай холбоотойгоор энэ тусгай субьектэд мөрдөн шалгагдаж байгаа харьяаллыг АТГ-т шилжүүлэхээр болсон гэж ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ц.Ням-Осор мэдээллээ. Ийнхүү түүхэндээ анх удаа Цагдаагийн байгууллагын албан тушаалтнууд зүй бус үйлдэлдээ шийтгэл хүлээлээ. Гэхдээ сэтгүүлчид ЦЕГ-ын даргыг албан тушаалаас нь буулгах ёстой шаардлагыг Хууль зүйн сайд Нямбаатарт хүргүүлсэн байгаа.

No description available.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:харгис цагдаа нараасаа салсан нь дээрээ.нөгөө хүнээр даруулж байгаад өшиглөдөг хошууч дуламдорж билүү түүнд ч гэсэн сахилгийн хүнд шийтгэл оноох ёстой.бичлэг нь байхад өмөөрөөд байдаг дарга нарыг ч хусах хэрэгтэй.яг үнэндээ цагдаа илүүдээд байна шүү 2022-06-15
adams:ЯАРАЛТАЙ ЗЭЭЛИЙН САНАЛ БОЛГОЖ БАЙНА Танд санхүүгийн тусламж хэрэгтэй байна уу? Та яаралтай зээл эсвэл бизнесийн зээл хайж байна уу? Дараа нь бидэнд имэйл илгээнэ үү (adamssalmaloanfirm@gmail.com) 2022-06-18
adams:ЯАРАЛТАЙ ЗЭЭЛИЙН САНАЛ БОЛГОЖ БАЙНА Танд санхүүгийн тусламж хэрэгтэй байна уу? Та яаралтай зээл эсвэл бизнесийн зээл хайж байна уу? Дараа нь бидэнд имэйл илгээнэ үү (adamssalmaloanfirm@gmail.com) 2022-06-18
adams:ЯАРАЛТАЙ ЗЭЭЛИЙН САНАЛ БОЛГОЖ БАЙНА Танд санхүүгийн тусламж хэрэгтэй байна уу? Та яаралтай зээл эсвэл бизнесийн зээл хайж байна уу? Дараа нь бидэнд имэйл илгээнэ үү (adamssalmaloanfirm@gmail.com) 2022-06-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?