СОГТУУ ЖОЛООЧ ЯВГАН ЗОРЧИГЧИЙГ МӨРГӨЖ, АМИЙГ НЬ ХОХИРООЖЭЭ

2022-06-13  

Согтуу иргэн явган зорчигчийг мөргөж, аминд нь хүрчээ. Тодруулбал, энэ сарын 12-ны өдрийн 13:00 цагийн орчим СХД-н 7-р хороо 67-р сургуулийн урд замд Б жолоочтой Кантер маркын автомашин явган зорчигч 40 орчим насны эрэгтэйг мөргөж зам тээврийн осол гаргажээ. Ослын улмаас явган зорчигчийн амь нас хохирсон байна.

Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Цагдаагийн байгууллагаас явуулахад жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтуурлын хэмжээ нь Др:0.28% гарчээ.

Иймд хөдөлгөөнд оролцогч та бүгд өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг анхаарч өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу...

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?