МАНАЙ УЛСАД ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ТАВАН САРД 42060 ГАДААД ЖУУЛЧИН ИРЖЭЭ

2022-06-15  

2021 оны эхний таван сард манай улсад 8,554 гадаад жуулчин ирж байсан бол энэ оны эхний таван сард 42,060 жуулчин иржээ.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ирсэн гадаад жуулчид 391.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсныг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Аялал жуулчлалын салбарын орлого +499.1 хувь өсжээ. Тодруулбал өнгөрсөн оны эхний таван сард 6,330,473 ам.доллар байсан бол энэ оны эхний таван сард 37,925,168 ам.доллар болсон аж.

Мөн энэ оны эхний таван сард ОХУ-аас хамгийн их буюу 22,292 жуулчин, дараагаар нь БНСУ-аас 4,048, БНХАУ-аас 2,989 жуулчин тус тус ирсэн байна.

ОХУ - 22,292

БНХАУ - 2989

БНСУ - 4048

БЕЛАРУС - 1698

БУСАД - 2636

БНКАЗУ - 2724

АНУ - 1394

ТУРК - 1248

ЯПОН - 733

ХБНГУ - 561

БНФУ - 531

БНЭУ - 270

ИБУИНВУ - 282

АВСТРАЛИ - 240

КАНАД - 218

КИРГИЗ - 193

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
adams:ЯАРАЛТАЙ ЗЭЭЛИЙН САНАЛ БОЛГОЖ БАЙНА Танд санхүүгийн тусламж хэрэгтэй байна уу? Та яаралтай зээл эсвэл бизнесийн зээл хайж байна уу? Дараа нь бидэнд имэйл илгээнэ үү (adamssalmaloanfirm@gmail.com) 2022-06-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?