ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ 79,8 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

2022-06-15  

Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний таван сард 16850 болж, өмнөх оны мөн үеэс 79.8 хувиар өссөн байна..

Тодруулбал, Улаанбаатар хотод хамгийн их буюу 9746, Төвийн бүсэд 1867, Хангайн бүсэд 1714, Зүүн бүсэд 902, Баруун бүсэд 792 гэмт хэрэг бүртгэгджээ.

Гэмт хэрэг өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2.2 дахин, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 45.3 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 96.8 хувь, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 57.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас 16509 хүн хохирсон бол 4511 хүн гэмтсэн аж. Харин золгүй байдлаар 353 иргэн нас баржээ.

Эх сурвалж: www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?