БНСУ ДОТООДДОО БҮТЭЭСЭН "НУРИ" САНСРЫН ПУУЖИНГ ХӨӨРГӨЖЭЭ

2022-06-22  

БНСУ дотооддоо бүтээсэн "Нури" пуужинг мягмар гарагт хөөргөсөн нь хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд оруулах хоёр дахь оролдлого нь боллоо гэж "Yonhap" агентлаг мэдээлжээ. 

"KSLV-II" гэх 200 тонн жинтэй "Нури" пуужинг тус улсын өмнөд эргийн Гохеун тосгон дах "Наро" сансрын төвөөс орон нутгийн цагаар 16:00 цагт хөөргөсөн гэж Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яамнаас мэдээллээ.

Тус яамны мэдээлснээр, хөөргөх ажиллагаа төлөвлөсний дагуу дууссан бөгөөд инженерүүд хиймэл дагуулууд тойрог замд амжилттай орсон эсэхийг тогтоохын тулд нарийвчилсан дүн шинжилгээ хийж байна.

Эх сурвалж: СӨҮЛ. /CGTN/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?