Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 918 дуудлага бүртгэгдсэн байна.
Энэ 7 хоногт нийслэлд 1 хүүхэд амь хохирч, орон нутагт 6 хүний амь хохирсноос 2 хүүхдийн амь хохирчээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Орон нутагт:
Нийслэлийн хэмжээнд Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 356 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллав.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 8 бүртгэгдсэнээс жолооч-7, явган-1 бүртгэгдсэн байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой байж өөрсдийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба