УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХИЙГ АРД ОЛОН ТААТАЙ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БОЛЖЭЭ

2022-06-27  

No description available.

 УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарыг Баянхонгорчууд хадаг, мөнгөн аяга барьж тоссонгүй. Тэд ард иргэд, сонгогчдоосоо зугдаж, хөндийрч, ордонд бүгж, төрийн хамгаалалтын ард нуугдсан түүнийг нутагтаа ирснийг нь далимдуулж шаардлага бичсэн уриа лоозонтой угтлаа. Ард иргэдээ үнсэнд хаясан шалз шиг орхиж, мөнгө цагаан, нүд улаан зарчмаар онгон байгалиа ухаж төнхөж буйг тэд эсэргүүцлээ. - Баянхонгорын онгон зэрлэг үлдсэн Шинэжинст, Баян-Өндөр сум зэрэг нэн ховор амьтан, ургамлын сүүлчийн хоргодох байр болсон Баянхонгор аймгийн нутаг ус, заган ой уурхайчдын олборлолтод өртөөд дуусах дөхлөө. Тантай уулзах боломж алга. Нутагтаа ирэхгүй. Утсаа авахгүй. Мессэж бичихээр хариу өгдөггүй. Таны ярих Украйн, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бидэнд чухал сонсогдохгүй байна. Өөрчлөлт нь ч хүртээлгүй. Харин Баянхонгорын газар нутаг, онгон дагшин байдал, ард иргэдийн амьдрах нөхцөл, ажиллах хөдөлмөрлөх талбар л чухал байна гэж иргэд түүнтэй хальт уулзахдаа хэлж амжлаа. Яг үүнтэй ижил Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналыг сонсохоор ард иргэдтэй уулзаж буй УИХ-ын гишүүд иргэдийн шүүмжлэлийн " шуурганд" сөхөрлөө. Тэд 2024 онд дахин сонгогдоход ганцхан зүйлд л найдаж буй. Тэр нь ард иргэд, сонгогчид биш. Ердөө л хууль юм. Тиймээс ард иргэдтэй уулзсан, саналыг нь авсан нэрээр УИХ-ын гишүүдийн тоог 2 дахин нэмэх, хуулийг нь өөрчилж, намын нэрний ард нуугдаж, дахин сонгогдох зорилго юм.

No description available.

Б.Пүрэвдорж

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?