Европын Холбоонд элсэх шаардлагыг үл хангасан ч, ОХУ-тай дайтаж буй гэх үндэслэлээр Украйн улсыг Европын Холбооны орлогч гишүүнээр элсүүллээ. Ийм байр суурийг Сербийн ГХЯ-ны сайд Александр Вулин хуваалцлаа. Украйн улс бол Европын холбоонд элсэх гол гол шаардлагыг биелүүлээгүй. Ялангуяа төр нь хүнд суртал, авилгалд идэгдсэн. Түүнтэйгээ огт тэмцэж чадаагүй. Гэсэн хэдий ч Балканы зарим оронд энэ шаардлагаа тулгасангүй гэж тэрбээр нэмж хэллээ. Энэ сарын 23 -ны өдрийн хуралдаанаар Оростой хил залгаа Молдов улсыг ч ЕХ орлогч гишүүнээр элсүүлсэн байна. Тэгснээрээ Оросын хил залгаа хоёр улс НАТО-гийн гишүүн болох нөхцөл бүрдлээ.
Б.Пүрэвдорж