В.ПУТИН ТАЖИКИСТАН, ТУРКМЕНИСТАНД АЙЛЧИЛНА

2022-06-27  

МОСКВА. /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тажикистан, Туркменистанд айлчлах гэж байгаа талаар «Россия 1» сувгийн «Москва. Кремль. Путин» нэвтрүүлгээр мэдээлжээ.  

Оросын удирдагчийн айлчлал энэ долоо хоногт болно гэж мэдээлсэн байна. В.Путин “Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой “том хэлэлцээ хийхээр” эхлээд Душанбед айлчлах аж. 

Дараа нь тэрбээр Туркменистан улсыг зорих бөгөөд тэнд Азербайжан, Казахстан, Орос, Туркменистан, Иран улс багтдаг “Каспийн тав”-ын орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна.

Төв Азид хийх энэхүү айлчлал нь ОХУ-ын Зэвсэгт хүчин Украинд халдан довтолж эхэлснээс хойших Оросын төрийн тэргүүний гадаадад хийж буй анхны айлчлал болох юм.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?