УИХ-ЫН ГИШҮҮД ТООГОО ХОЁР ДАХИН НЭМЭХ БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖЭЭ

2022-06-28  

УИХ-ын гишүүн ёс зүйн хариуцлага алдсан бол дараах АРГА ХЭМЖЭЭГ авна 

Сонгуулийн пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгуульд ашиглаж болох уу, үгүй асуудлаар ХҮН нам Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Тэр хариу нь гарчээ. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар олон жил маргасан уг асуудалд цэг хатгасан байна. 2024 оны УИХ-ын сонгуулиар сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох нь ийнхүү нэгэнт тодорхой боллоо. Энэ тогтолцооны давуу тал нь сонгогчдын санал гээгдэхгүй гэж үздэг. Нэр нь бузартсан, дахин сонгогдох нэр нүүргүй болсон зарим нэг түшээд намын нэрээр дахин сонгогдох боломж эрэлхийлэх болов. Нөгөө асуудал нь гишүүдийн тоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж буй. Шалтгаан нь 1992 онд нийт сонгогчдын тоо 1.1 сая байсан бол өнөөдөр 2.3 сая болсон. Төлөөлөх чадвар болон бусад улсын парламенттай харьцуулахад Монгол Улсынх парламент маш давжаа байна гэж эрх баригчид болон улс төрийн намынхан дуу дуугаа авалцан дэмжиж буй. Үнэмлэхүй олонхи болсон МАН ИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоор зэхэж байна.

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-07-09
зочин:ажилдаа ирдэггүй ажлаа хийдэггүй нөхдүүд олширвол юу болох бол.олдоод өлдөнө гэдгийг мэдэх үү монгол чуудаа 2022-07-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?