УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР 33,9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖЭЭ

2022-06-29  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нийт гадаад өр энэ оны эхний улиралд 33.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (4.6 хувь) тэрбум, өмнөх улирлынхаас 87.8 (0.3 хувь) сая ам.доллароор нэмэгдлээ. 

Нийт гадаад өрийн 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.9 тэрбум ам.доллар буюу 26.3 хувийг бусад салбарынх, 8.4 тэрбум ам.доллар буюу 24.7 хувийг Засгийн газрынх, 2.6 тэрбум ам.доллар буюу 7.7 хувийг Төв банкных, 1.4 тэрбум ам.доллар буюу 4.2 хувийг Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх аж.

Улсын гадаад өр энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 794.3 (6.7 хувь) сая, бусад салбарынх 558.6 (6.7 хувь) сая, Төв банкных 412.9 (18.8 хувь) сая ам.доллароор нэмэгдсэн байна. Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 164.7 (10.4 хувь) сая, Засгийн газрын гадаад өр 97.8 (1.2 хувь) сая ам.доллароор багасжээ. 

Засгийн газрын нийт өр энэ оны эхний улиралд 27.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 209.7 (0.8 хувь) тэрбум, өмнөх улирлынхаас 426.6 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Засгийн газрын дотоод өр энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 479.4 (42.2 хувь) тэрбум, өрийн баталгаа 148.5 (15.4 хувь) тэрбум, барих-шилжүүлэх төрлийн концесс 208.9 (24.8 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, гадаад өр 1 (4.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. 

Засгийн газрын энэ оны эхний улирлын нийт өрийн 25.4 их наяд төгрөг буюу 92.4 хувийг гадаад өр, 657.2 тэрбум төгрөг буюу 2.4 хувийг дотоод өр, 815.7 тэрбум төгрөг буюу 3 хувийг Засгийн газрын өрийн баталгаа, 633 тэрбум төгрөг буюу 2.3 хувийг барих-шилжүүлэх төрлийн концесс эзэлж байна. Засгийн газрын нийт өрөөс энэ оны эхний улиралд үндсэн төлбөрт 143.9 тэрбум, хүүгийн төлбөрт 161.6 тэрбум төгрөг төлөгдсөн аж.

Үндсэн төлбөрийн төлөлт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 171.4 (54.4 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. Харин хүүгийн төлбөр энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 29.2 (22.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
henryaderson:Би хувийн зээлдүүлэгч, би 2% -ийн хүүтэй зээл санал болгож байна, энэ бол нэр хүндтэй, ялгаатай хууль ёсны компани бөгөөд бид танд санхүүгийн аливаа асуудалд туслахад бэлэн байна, бид бүх төрлийн зээлийг санал болгож байна, хэрэв та энэхүү зээлийн саналыг сонирхож байвал Манай цахим шуудангаар бидэнтэй холбоо барина уу. (henryadersoncreditinvestment@gmail.com) 2022-07-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?