Ч.МӨНХБАЯРТ 10 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

2022-06-30  
Ч.Мөнхбаярыг яагаад баривчлав? | News.MN
  Ч.Мөнхбаяр сэтгүүлч, нийтлэлч, тэмцэгч гэдгээрээ монголын нийгэмд танигдсан хүн. Түүнийг гадаадын тагнуул хэмээн баривчлахад гайхсан нь олон.Түүнийг баривчилсны дараа гадаадын тагнуулаар ажиллаж байсан, гаднын тагнуулын албанд монголын үндэсний аюулгүй байдалд харшлах мэдээлэл болон холбогдох үйлчилгээ үзүүлж, түүнийхээ хөлсөнд 200 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаадын валют авсныг газар дээр нь илрүүллээ гэж холбогдох байгууллагаас мэдээлсэн. Гэр оронд нь нэгжлэг хийхэд их хэмжээний мөнгө гарлаа гэж мэдэгдсэн. 
     Залуудаа "Улаанбаатар" сонинд сэтгүүлчээр, хожим "Ардчилал" сонины эрхлэгчээр ажиллаж байсан түүнийг сүүлийн жилүүдэд тэмцэгч Мөнхбаяр гэх болсон. Өдгөө 55 настай тэрбээр өмгөөлөгч Баасанд: - Би яах вэ, энэ бүхнийг давна. Буу зэвсэг агсаж, нүүр амаа тагласан хүмүүс гэртээ амар байсан 80 настай ээж, дүү хоёрыг минь айлгасан. Тэд гэрт дайрч ороод, нэгжиж байна гээд гэр орныг сандуйчсан. Өндөр настай ээждээ санаа зовж байна.Ээж иинь энэ бүхнийг давж гарч чадахгүй байх. Би бол жагсаал цуглааны замыг сонгосон. Энэ үзэл бодолдоо үнэнч хүн, даагаад гарна гэж хэлсэн байна. 
-Мөнхбаяр бол ямар юмных нь гадаадын тагнуул байх вэ дээ. Хэвлэлээр цацаад байгаа, Мөнхбаяр бол гадаадын тагнуул, гаднын тагнуулын байгууллагын захиалгаар үүрэг даалгавар гүйцэтгэсэн, тайлангаа тавьсан, цалин хөлс авсан гэдэг бол тагнуулын байгууллагын мөрдөгчийн амнаас л унасан үг. Ч.Мөнхбаяр ийм зүйл огт яриагүй. Хавтаст хэрэг дотор ч Ч.Мөнхбаярын буруутайг нотлосон баримт байдаггүй гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь Мөнхбаярт 200 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг өгсөн Энэтхэгийн ЭСЯ- ны ажилтан Манан нэртэй энэтхэгийн иргэн, тус яамны орчуулагч, монголын иргэн Дарханбаяр нарын хэнийг нь ч яллаагүй. Тагнуулын үйл ажиллагаанд авсан мөнгө гэгч нь хүүхдүүдийн дунд монгол бичгийн уралдаан зохион байгуулах зардалд Манангаас авсан мөнгөн дэмжлэг юм билээ гэж Баасан өмгөөлөгч тодруулсан.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
henryaderson:Би хувийн зээлдүүлэгч, би 2% -ийн хүүтэй зээл санал болгож байна, энэ бол нэр хүндтэй, ялгаатай хууль ёсны компани бөгөөд бид танд санхүүгийн аливаа асуудалд туслахад бэлэн байна, бид бүх төрлийн зээлийг санал болгож байна, хэрэв та энэхүү зээлийн саналыг сонирхож байвал Манай цахим шуудангаар бидэнтэй холбоо барина уу. (henryadersoncreditinvestment@gmail.com) 2022-07-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?