МОНГОЛООС ЯПОН УЛСАД АЖИЛТАН ИЛГЭЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2022-06-30  

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл болон бусад холбогдох албаны хүмүүс Япон Улсын Ибараки аймгийн захиргааны Гадаадын ажиллах хүч, хүний нөөцийн бодлого зохицуулалтын төвийн дарга Ю.Янагибаши, ерөнхий зохицуулагч Т.Ёшизава тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоёр орны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу Монгол Улс Япон Улсад тусгай ур чадвартай ажилтан илгээж эхлээд гурван жил болж байна. Энэ хугацаанд асрахуй, нисэх онгоцны засвар үйлчилгээ, хөдөө аж ахуй, барилгын салбарт тусгай ур чадвартай 80 гаруй ажилтан илгээжээ.

Уулзалтаар Япон Улсын Ибараки аймгийн захиргааны гадаадын ажиллах хүч, хүний нөөцийн бодлого зохицуулалтын талаар хатагтай Ю.Янагибаши танилцуулж, талууд Монгол Улсаас зорих ур чадвартай ажилтанд илүү таатай нөхцөл бүрдүүлэх боломж, ур чадварын шалгалт авах салбарын тоог нэмэгдүүлэх, мэдээлэл солилцон нягт хамтран ажиллах талаар санал солилцлоо.

зураг

 

Энэ үеэр ур чадвартай ажилтан илгээх болон хүлээн авахад хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл Гадаадын ажиллах хүч, хүний нөөцийн бодлого зохицуулалтын төвийн дарга Ю.Янагибаши нар гарын үсэг зурлаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?