"САМУРАЙ" БОНДЫН ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛҮҮДИЙГ БҮРЭН БҮРДҮҮЛСНЭЭР ТӨЛНӨ

2022-07-01  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын нэгдсэн чуулганы завсараар Монгол Улсын Хөгжлийн банкны зээл төлөлт, “Кью-Эс-Си” компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар сэтгүүлч нарт мэдээлэл хийлээ. Тэрээр, энэ оны 6 дугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл буурахгүй байхаар гарсныг мэдэгдлээ. Ингэснээр энэ оны 12 дугаар сарын 30-наар балансаа сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх боломж гарч буйг Сангийн сайд Б.Жавхлан дуулгалаа. Улмаар ирэх жилийн 9 дүгээр сард төлөх евро бондын тал дээр гадаад хөрөнгийн зах зээлд зохицуулалт хийх боломж нэмэгдэж байна хэмээн тайлбарлав.

Харин “Самурай” бондын тухайд иен, төгрөгийн хооронд харьцах өнөөдрийн ханшаар 720-иод тэрбум төгрөг төлөх учиртай. Энэ нь Засгийн газраас баталгаа гаргасан бонд учир үүнийг аль болох Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг бүрэн бүрдүүлж, тухайн банкаар өөрөөр нь төлүүлэх зорилт тавьж байна гэв. Энэхүү зорилт нэлээн ойртож байна. 500 тэрбум төгрөг төлүүлснээр мөн тэр хэмжээний мөнгө санд хуримтлагдаж байна гэсэн үг хэмээн мэдээллээ.

Хөгжлийн банкны мэдээллээр "Кью Эс Си" ХХК өчигдөр 192 тэрбум төгрөгийн зээлээ төлөөд байна.

Эх сурвалж: Монцамэ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?