ИСПАНИД МАНСУУРУУЛАХ БОДИС ТЭЭВЭРЛЭСЭН ШУМБАГЧ ДРОН ХУРААН АВЧЭЭ

2022-07-05  

Мароккогоос их хэмжээний хууль бус мансууруулах бодис тээвэрлэх зорилгоор бүтээсэн зургаан шумбагч дроныг хураан авсан гэж Испанийн цагдаа нар мэдээлжээ. 

Цагдаагийн газраас хийсэн мэдэгдэлд хураан авсан дрон тус бүр 200 кг ачаа тээвэрлэж, Гибралтарын хоолойгоор дамнан 15 км замыг туулах хүчин чадалтай гэдгийг онцолсон байна.

Цагдаа нарын мэдээлснээр, мансууруулах бодис наймаалагч бүлэглэлүүд Франц, Дани, Итали, Испанийн гэмт этгээдүүдэд мансууруулах бодис нийлүүлж байжээ. 

Барселон хот болон зүүн нутгийн Малага, Кадис мужуудад явуулсан тусгай ажиллагааны үеэр найман этгээдийг баривчилсан гэж "BBC" телевиз мэдээлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ,  МАДРИД. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?