МСНЭ-ИЙН XVIII ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

2022-07-06  

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн XVIII Их хурал Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр эхэллээ.

1951 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн МСНЭ өнөөдөр XVIII Их хурлаа хийж, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 310 сэтгүүлчид мандат тарааснаас 232 сэтгүүлч оролцож ирц хүчинтэй болж байна. Энэ удаагийн их хурлаар байгууллагын үйл ажиллагааг дүгнэж, хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо хэлэлцэхээс гадна тэргүүнээ шинээр сонгох юм.

МСНЭ-ийн ерөнхийлөгчид УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар нар нэр дэвшиж буй.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?