ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.НАРАНЗУН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНУУЛЛАА

2022-07-06  

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулж байна.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнууллаа.

Тэрбээр урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа агсны ач, Б.Бадрууганы хүү.

Б.Наранзун МУИС-ийг ардын урлаг судлаач мэргэжлээр 1996 онд төгссөн. Монголын орчин үеийн хөгжмийн салбарт продьюсер, хөгжмийн зохиолч зэрэг олон чиглэлээр хүчин зүтгэж буй тэрбээр хамгийн сүүлд "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?