УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ САНАЛАА ОРОСЫН ТАЛД ИЛЭРХИЙЛЛЭЭ

2022-07-06  

Сергей Лавров Монголд айлчилна

 Эгийн голд усан цахилгаан станц барихыг Оросын Засгийн газар дэмжээгүй. Үүний санхүүжилтийг нь Хятадын Засгийн газраас гаргах байсан ч, Оросууд бойкот тавьснаар зогсож байсан түүхтэй. Тэгвэл энэ асуудлыг ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавровыг өөртөө бараалхах үед ерөнхий сайд Оюун-Эрдэнэ дахин сөхлөө. Лавровыг айлчилж буй завшааныг ашиглан эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинэ боломжууд, тухайлбал, гурван улсын хоорондын онцгой томоохон төслүүд, тэр дундаа нэн тэргүүнд байгалийн хий дамжуулах хоолой, Бичигт-Чойбалсан-Эрээнцав, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт, Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам, “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүс болон хилийн боомтуудыг хөгжүүлэх дэд бүтцийг сайжруулах зэрэг төслүүдийг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа Оюун-Эрдэнэ илэрхийллээ. Мөн ОХУ-аас манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийн асуудлыг онцолж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний тулд манай улсын нутаг дэвсгэрт Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-ын компаниудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа уулзалт ярилцлагын үеэр илэрхийлэв. Дээрх асуудлуудаар Лавров харилцан санал солилцож, дэмжсэн ч, Эгийн голын усан цахилгаан станцын талаар ямар нэг нааштай гэх зүйлийг хэлээгүй аж.

Б.Пүрэвдорж

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-07-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?