Сэтгүүлч Х.Цэвлээ хөдөлмөрийн баатар боллоо. "Үнэн" сонины орлогч эрхлэгч, "Засгийн газар " , "Ардын эрх" сонины эрхлэгч, Монцамэ агентлагийн дарга, МРТХЭГ -ийн дарга зэрэг Монголын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагыг чадварлаг удирдаж, олон зуун нийтлэл туурвиж, нэг жарны турш ухамсарт амьдрал, мэдлэг чадвараа Монголын өнөө цагийн сэтгүүл зүйн хөгжилд зориулсан Х.Цэвлээгийн хөдөлмөр бүтээлийг үнэлж Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөдөлмөрийн баатар цол гардууллаа. Тэрбээр Монголын сэтгүүлчдээс хөдөлмөрийн баатар цол хүртэж буй анхны сэтгүүлч боллоо.