АРХАНГАЙ АЙМГИЙН ХҮЧТЭНИЙГ ЗАЛГАХ БӨХ БОЛ НАЧИН О.МӨНХ-ЭРДЭНЭ ЮМ

2022-07-08  

No description available. 

Өнөө цагийн хүчтэн Г.Өсөхбаяр дархан аварга, Санжаадамба аварга, Пүрэвдагва арслан, Бадарч гарьд нарыг залгах бөхөөр Бөхбилэгт дэвжээний бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнийг бөхийн хорхойтнууд нэрлэдэг. Тэрбээр 99 жилийн наадмаар улсын цолонд хүрсэн бөхчүүдээс насаараа хамгийн залуу нь байж таарсан. Өдгөө 27 настай О.Мөнх-Эрдэнэ начин аав, ээжийнхээ аль аль талд нь бөхийн удамтай. Тэрбээр улсын начин цолонд хүрснээр удамдаа хоёр дахь улсын цолтон болсон байна. Бие хаа нь Г.Өсөхбаяр аваргын ид үеийг санагдуулам. 195 см өндөр биетэй. Улс хувьсгалын 99 жилийн ойн баяр наадын гурвын даваанд Г.Өсөхбаяр аварга түүнийг тунаанаас мулталж, " замыг нь зассан" гэдэг ч, цааших дөрөв, тавын даваанд Батзаяа харцага, Мөнхбат аваргыг өвдөг шороодуулан улсын цолонд хүрч, дэвжээний тэргүүн, дархан аваргын итгэлийг хариулсан. Түүний наадмын бэлтгэл ханасан байна. Тэрбээр Бөхбилэг дэвжээний сорилго барилдаанд түрүүлсэн. Бөхбилэгт дэвжээний сорилго барилдааны их шөвгийн наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Н.Адьяабат, улсын начин Л.Шинэбаатар, аймгийн начин Э.Мөнхжаргал, цэргийн арслан Л.Отгонбаатар болон цэргийн начин С.Сүхбат нартай шөвгөрсөн тэрбээр Шинэбаатар начин, цэргийн арслан С.Сүхбат нарыг итгэл дүүрэн давснаар түрүүлсэн. - Манай дэвжээнээс улсын цолтон төрнө гэдэгт итгэлтэй байна. Наадмын үзүүр түрүүний барилдаанд ч манай дэвжээний бөхчүүд барилдах хэмжээнд бөхчүүдийн маань бэлтгэл ханасан гэж дархан аварга Өсөхбаяр дүгнэлээ.

Э.Отгонжаргал

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?