AБЭ-ГИЙН АМИЙГ АВАРЧ ДИЙЛСЭНГҮЙ

2022-07-09  

No description available.

No description available.

 Япон улсын ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан, тив, дэлхийн улс төрийн нэрт зүтгэлтэн цээжиндээ буудуулсны дараа эмнэлэгт эмчлүүлсэн боловч тусыг ололгүй нас барлаа. Түүнийг Нара хотын өмнөд хэсэгт орших Галт тэрэгний буудлын задгай талбайд уулзалт хийх байх үеэр араас нь буудсан гэж NHK мэдээллээ. Эхний сум хүзүүг нь дайрч, хоёр дахь сум нь цээжний зүүн хэсгийг дайран гарчээ. Түүнийг буудсан хүн нь 41 настай, өмнө нь цэргийн алба хааж байсан гэж NHK тодотголоо. - Буудуулсны дараа Абэг Нара хотоос ойрын эмнэлэг хүргэж тусламж үзүүлсэн. Эмнэлэг хүргэх зуур зуур уушгинд нөлөөлж, амьсгалын хэм алдагдсан гэж эмч нар хэосэн. Эмч нар Абэг аврахын төлөө чадах бүхнээ хийсэн. Харамсалтай нь амийг нь аварч чадсангүй. Буудсан 41 настай эрийг газар дээр нь баривчилсан. Түүний балмад, зэрлэг үйл ажиллагааг нь өршөөхгүй гэж Япон улсын ерөнхий сайд Кишида иргэддээ мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?