БЛЬЮМОН ГРУППИЙН ЗАХИРАЛ Ц.САНЖЖАВТ АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ ЦОЛ ОЛГОЛОО

2022-07-09  

 " Tse," " The Bull" ," Sura" , "Mojito Club" , "Шөлөндөө", "Жигнүүр бууз" зэрэг сүлжээ ресторануудаараа нийтийн хоолны салбарт технологийн хувьсгал хийсэн БльюМон групп компаний ерөнхий захирал Ц.Санжжавт Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол олгосныг УИХ-ын дарга Г.Занданшатар гардууллаа. - БльюМон групп нь Монгол улсад нийтийн хоолны салбарыг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлсний зэрэгцээ, худалдааны салбарт Nike , Vans, Converse, Доктор Ато, "B and B" зэрэг дэлхийн томоохон брэндүүдийг нутагшуулсан гавьяатай. Нийтийн хоол, худалдааны салбараас гадна, эдэлгээ нь дууссан аккумуляторыг дахин боловсруулж цагаан тугалганы үйлдвэрлэл эрхлэх, Эко минералс, зэсийн хаягдлыг ашиглан зэсийн катодын үйлдвэр байгуулан ажиллаж байгаа юм байна. Монголын төсөвт жилдээ зургаан тэрбум гаруй төгрөгний татвар төлж, 1200 гаруй хүнийг ажлын байраар хангасан дээрх үйлдвэрүүд нь байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлснээрээ давуу талтай юм гэж уг шагналыг гардуулахдаа УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Ц.Санжжав нь УИХ-ын өнгөрсөн дөрвөн жилд сонгогдон ажиллаж байсан Оюундарийн нөхөр юм байна.

No description available.

No description available.

Э. ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?