БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД БАНКНУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

2022-07-09  

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд арилжааны банкнуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

-Хаан банк-

Долдугаар сарын 11-15-ны өдрийг дуустал Хаан банкны бүх салбар нэгж ажиллахгүй. Харин иргэд тус банкны үйлчилгээг цахим сувгууд, АТМ, киоск машинаас авах боломжтой.

-Хас банк-

Наадмын амралт буюу долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хасбанкны бүх салбар, тооцооны төв амарна. Долдугаар сарын 18-наас бүх салбар хэвийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ.

-Голомт банк-

Долдугаар сарын 11-15-нд Хан-Уул И Март салбар 09:00-21:00 цаг хүртэл ажиллана. Харин долдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Шинэ Нисэх салбар 09:00-17:00 цаг хүртэл ажиллах юм. Ингэхдээ долдугаар сарын 18-наас эхлэн хэвийн ажиллаж эхэлнэ.

-Төрийн банк-

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дараах салбар нэгжүүд 11:00-16:00 цагийн хооронд ажиллана.

  • Долдугаар сарын 11-нд "Цэнгэлдэх" тооцооны төв
  • Долдугаар сарын 12-нд "120 мянгат" , "Өргөө" тооцооны төв
  • Долдугаар сарын 13-нд "Таван шар" , "Чингэлтэй" тооцооны төв
  • Долдугаар сарын 14-нд "Өнөр" , "13-р хороолол" тооцооны төв
  • Долдугаар сарын 15-нд "Чулуун овоо", "Баянгол" тооцооны төв
  • Бусад нэгжүүд амарна

-Ариг банк-

Ариг банкны "Дархан олон улс тооцооны касс", "Дархан зах" тооцооны төвүүд долоодугаар сарын 09-нд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана. Бусад салбар нэгжүүд амрах ба долоодугаар сарын 18-наас хэвийн цагийн хуваариар ажиллана.

-Капитрон банк-

Долдугаар сарын 12-14-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Их тойруу салбарын "Улаанбаатар буян" ХХК дахь салбар тооцооны төв ажиллана. Харин бусад салбар нэгжүүд долоодугаар сарын 15-ныг дуустал амарна. Долоодугаар сарын 18 буюу Даваа гарагаас хэвийн ажиллаж эхэлнэ.

-Богд банк-

Долдугаар сарын 11-17-ны өдрийг дуустал бүх салбар амрах бөгөөд долоодугаар сарын 18-наас ердийн цагийн хуваариар ажиллана. Харин Хархорин салбар нь долоодугаар сарын 19-ны өдрөөс эхэлж ажиллах юм.

-Худалдаа хөгжлийн банк-

May be an image of text

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?