МОНГОЛ ҮРЭЭ ИЙНХҮҮ ТӨРИЙН НААДАМДАА МАГНАЙЛЛАА

2022-07-10  

No description available. Улсын баяр наадмын хууль шинэчлэгдэж, сэрвээний өдрийг тогтоосноор монгол адуу үнэлэгдэх алхам хийгдлээ. Түүний эхлэл нь Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хязаалан насанд түрүүлсэн хээр үрээ боллоо. 401 үрээ бүртгүүлж, 95 нь хасагдаж, 306 үрээ тоосоо өргөснөөс Сэлэнгийн Баруунбүрэн сумын Данзандоржийн Одхүүгийн зээрд үрээ түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорины сумын уяач Х.Гарьдмагнайн хээр үрээ аман хүзүүдэж, Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Т.Гантөмөрийн зээрд үрээ, Төв аймгийн Алтанбулаг сумын П.Түмэндэлгэрийн хээр үрээ, Төв аймгийн Баянхангай сумын харьяат Ламжавын Пүрэвдоржийн хээр үрээ айргийн тавд хурдалсан наадам боллоо. Дүрмийн дагуу айрагдсан морьдыг Хурдан морины комиссын дахин шалгаснаар сэрвээний өндөр нь хэтэрсэн Төв аймгийн Баянхангай сумын уяач Л.Пүрэвдоржийн хээр хязааланг хасаж, арын морьдыг урагшлуулах шийдвэр гаргасан байна. Түрүүлсэн үрээг Говь-Алтайн уяач Б.Батмагнай уяа сойлгийг тааруулсан байна. - Монгол адууныхаа генийг хамгаалах шийдвэр гаргасан сайхан наадам болж байна. Энэ монгол үрээ бол Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Л.Пүрэвдоржийн хязаалан. Манай дүү Б.Амгаланбаатарын унаган адуу. Урьд нь төрийн наадмын түрүү авч байсан хурдан хүлэг гэж тодотголоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?