П.БАТСАЙХАНЫ ХАЛЗАН ШҮДЛЭН ТҮРҮҮЛЛЭЭ

2022-07-11  

 Тулгар төрийн наадмын хязаалан, шүдлэн насны түрүү тодорлоо. Сэлэнгийн Д.Одхүүгийн зээрд үрээ хязааланд, Өвөрхангайн Батсайханы халзан үрээ шүдлэн насны түрүү магнай боллоо. Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайханы хөл нь газар хүрэхгүй баярлав. Хурдан удмын адуутай Шунхлай группийн зээрд халзан үрээг 12 настай Ц.Пүрэвбаатар хурдлуулж, торгон жолоог нь өргүүллээ. Шүдлэн насанд нийт 412 морь бүртгүүлснээс бараг тэн хагас нь буюу 179 нь хасагдаж, 233 нь сэрвээний өндрийн стандартыг хангасан аж. Ингэхээр монголын уяачид адуугаа хэр хэмжээнд эрлийзжүүлсэн нь илэрхий. Шандсаа сорьсон олон үрээг ч гэсэн цэвэр цусны монгол үрээ гэдэгт эргэлзэж буйгаа морь сонирхогчид илэрхийлсээр байна. Эрлийз адууг хөгжүүлсэн уяачдад төрөөс буулт хийсэн нь сэрвээний л өндрийг тогтоож өгсөн явдал юм. Тэгснээрээ 100 хувь болон 75, 50 хувьтай эрлийз хүлгийг л хязгаарласан байна. Тэгвэл орон нутагт наадмын хуулийг уландаа гишгэжээ. Тухайлбал Төв аймгийн Октябрь (Сүмбэр) сумын нааадамд 145 см сэрвээний өндөртэй хязаалан түрүүлсэн нь их насны морьдын сэрвээний өндрийг ч ардаа орхисон юм боллоо. Шүдлэн насны айргийн тавд Баянгол дүүргийн уяач Далайгийн Батбаярын агт олом тамгатай хул, Төв аймгийн Зуунмод сумын уяач Самбуугийн Батдоржийн зуузай тамгатай халтар үрээ, Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул, Аймгийн алдарт уяач Сэлэнгэ сайханы галтын сартай хас тамгатай, хонгор халзан үрээ, Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Балдоржийн Баярдоржийн хээр үрээ тус тус хурдаллаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?