ӨВӨӨ НЬ ЗОДОГ ТАЙЛЖ, ААВ НЬ ЗОДОГЛОЖ, ХҮҮ НЬ ЦОЛ ГОРИЛОХ НААДАМ

2022-07-11  

No description available.

 Нэг гэр бүл 50, 60, 80 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн түүхийг дархан аварга Баянмөнх, түүний хүргэн, дархан аварга А.Сүхбат нар бичсэн. Тэгш 100 жилийн ойн баяр наадмаар Х.Баянмөнх аварга шинэ хуулийн дагуу цолоо дуудуулан зодог тайлсан анхны аварга болно. Харин түүний ех- хүргэн дархан аварга А.Сүхбат 2006 онд зодог тайлсан ч, 2014 онд дахин зодоглосон түүхээ давтах боллоо. Хараа сайтай, угсраа олон мэхтэй, уран барилдаантай түүний хэд давахыг бөхийн хорхойтнууд тэсэн ядан хүлээж байна. Гэхдээ тэр барилдалгүй тахимаа өгчихөөд явдаг сул талтай. Энэ жилийн наадамд хүүгийнхээ давааг 4, 5-ын давааны аль нэгэнд ахиулж өгч магад гэж таамаглаж байна. Баянмөнх аваргын охиноос төрсөн, Сүхбатын хүү Хангай өдгөө 26 настай, аймгийн начин цолтой зодоглож буй. Тэрбээр бөхийн барилдаанаа хэсэг хугацаанд завсарласны дараа эргэн ирж буйгаа мэдэгдэж, хоёр сарын өмнө Дархан-Уул аймгийн тойргийн барилдаанд зодоглон арван даваа, нэг унаатайгаар түрүүлсэн байдаг. Дархан аварга Х.Баянмөнхийн ач хүү, дархан аварга Сүхбатын хүү С.Хангай 2015 онд 19 насандаа Сэргэлэн сумынхаа баяр наадамд түрүүлж, сумын заан цол хүртэж байв. Үүнийхээ дараа 2017 онд Төв аймгийн баяр наадамд улсын начин Ч.Баянмөнхөөр тав давж, аймгийн начин цол хүртэж байсан юм. Ийнхүү тэгш ойгоор өвөө, аавтайгаа наадмын зүлэг ногоон дэвжээнд гарч, улсын цол горилох барилдаан хийхээр зодоглож байна.

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?