ХҮН ТӨРӨЛХТНИЙ АВСАН САНСРЫН ХАМГИЙН ТОД, ӨНГӨТ ЗУРАГ ИЛ БОЛЛОО

2022-07-12  

Дэлхийн хамгийн хүчирхэг телескоп James Webb анхны өнгөт зургаа илгээжээ. Уг зургийг Монголын цагаар /07.12/ өнөөдөр үүрийн 4 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден, NASA-ийн төлөөллүүдийн хамтаар танилцуулж, хүн төрөлхтөн сансар судлалдаа асар том алхам хийснийг зарлав.

Энэхүү зурагт биднээс 4.6 тэрбум гэрлийн жилийн зайд орших SMACS 0723 галактикийн бөөгнөрлийг харуулжээ. Зургийн зарим хэсэгт харагдах гэрлүүд телескопт хүрэхийн тулд 13.5 тэрбум жилийг туулсан байна. 

James Webb телескопыг бүтээх саналыг хамгийн анх 1996 онд гарган, 20 гаруй жилийн турш, 10 тэрбум гаруй ам.доллар зарцуулан хөгжүүлж,  2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөрт сансарт илгээсэн билээ. Уг телескоп нь нийт 18 ширхэг зургаан өнцөгт тольтой бөгөөд өмнөх загваруудаасаа ялгарах онцлог нь гэрлээс үүссэн хэт улаан туяаны долгионыг хүлээн авч, зураг болгон хувиргадаг.

Телескопын гол зорилго нь Их тэсрэлтийн дараа үүссэн хамгийн эхний оддын зургийг авах мөн амьдарч болох гаргуудыг судлах юм.  

NASA James Webb-ийн авсан бусад зургийг өнөөдөр буюу Монголын цагаар долоодугаар сарын 12-ны 22 цаг 30 минутад олон нийтэд дэлгэхээр болжээ.

Эх сурвалж: NASA

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?