82 ЖИЛИЙН ДАРАА ТӨРИЙН НААДМЫН ТҮРҮҮ БӨХ, МУ-ЫН АВАРГА ТОДОРЛОО

2022-07-13  

Ховд /МОНЦАМЭ/.  Ховдынхон энэ жилийн улсын наадмаар бөх, морь, сурын харваа гээд эрийн гурван наадмын түрүү авсан байна.

Тодруулбал, түүхэн, хос ой тохиосон Үндэсний их баяр, наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай арав даван түрүүлж, 32 насандаа  Улсын аварга цол хүртлээ. 

Тэрбээр Улсын харцага цолоо ийнхүү ахиулж, Улсын аварга болсонд нутгийн иргэд бахархаж байгаагаа илэрхийллээ.

О.Хангай нь Ховд нутгаас 82 жилийн дараа төрсөн төрийн наадмын түрүү бөх, анхны Улсын аварга цолтон гэдгээрээ онцлогтой.

Мөн  Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий Үндэсний их баяр, наадмын хүчит бөхийн барилдаанд долоо даван шөвгөрч, Улсын заан цол хүртсэн. Тэрбээр Ховд аймгаас төрсөн найм дахь Улсын заан цолтон боллоо.  

Түүнчлэн тав даван Улсын начин цол хүртсэн Буянт сумын харьяат Б.Сосорбарам нарт нутгийн зон олон, иргэд баяр хүргэлээ.

 

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан буюу “Соёолонгийн уралдаан”-ы түрүү магнайд Ховд аймгийн Мянгад сумын харьяат, аймгийн алдарт уяач Батсуурийн Энхбаярын халтар соёолон шалгарчээ.  

 

 

Үүнээс гадна  Урианхай сурын харваанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат “Хан харваа” сурын холбооны харваач,  Б.Мөнхзориг товх харван түрүүлж "Урианхай сурын Улсын мэргэн", "сурын спортын мастер" цолны болзолыг хангалаа.    

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?