СУМЬЯАБАЗАР: ЦЭРЭНПУНЦАГ ЗААН УЙДАМТГАЙ ЗАНТАЙГААС БОЛЖ БИДНЭЭС ХОЦОРСОН...

2022-07-14  

76: УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг | Zaag.MN

Сумьяабазар хотын дарга болсныхоо дараахан Херо Баатартай уулзаж "Зургаан заан" нэвтрүүлэг хийж, дүрсүүдээ мөнхжүүлж авъя гэж ярьсан байж. Нэвтрүүлэг нь ч гарч, олны сэтгэлд хүрлээ. Энэ тухайд: Зургаан заан бол Монголын нэгэн үеийн бөхийн төлөөлөл. Монгол бөхийн өв соёлыг тээж, ард түмний бахархал дээр суурилж өсөж дэвжиж явсан зургаан залуу байлаа. Ц.Цэрэнпунцаг заан биднээс хоёр ах. Сэрвээ, мөрөндөө ойгүй тэнхээтэй. Сул тал нь уйдамхай байснаас бол заан цолтойгоо хадагдсан. Уул нь бидэнтэй хамтдаа урагшлах учиртай байлаа гэж онцоллоо. Зургаан заанаас хожмоо дархан аварга хоёр, аварга нэг, арслан нэг, гарьд нэг төрсөн. Ганц гарьд нь улсын баяр наадамд гурван удаа үзүүрлэсэн аваргын дайтай гарьд Гантогтох юм. Харин Цэрэнпунцаг ид үедээ АНУ-ыг зорьсон учир бөхөөсөө хөндийрч, заан цолоо хадгалан үлдсэн.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?