ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ПОЛИКЛИНИКИЙГ УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙН НЭРЭМЖИТ БОЛГОНО

2022-07-14  

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар Ш.Алтантуяаг томилжээ | News.MN

Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам болж өнгөрлөө. Энэ жилийн наадамд Улсын харцага О.Хангай арав давж, аварга болсон.

Тэгвэл түрүү бөхийн бай шагналд энэ жил автомашин бэлэглэх биш, ЭХЭМҮТ-ийг засварлаж, тохижуулахаар болсон нь анхаарал татаж байна. "Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн хувьд улсын их баяр наадмын түрүү бөхийн бай шагналыг есөн жилийн турш олгож ирсэн бөгөөд энэ удаад ийм ондоо хувилбар сонгожээ.

Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн поликлиникийн тасгийг түрүү бөхийн бай шагналаар засварлаж, Улсын аварга О.Хангайн нэрэмжит болгохоор болсон байна.

Тус төвийн хүүхдийн амбулаторийн хэсгийн 283.8 м.кв талбайг тохижуулах бөгөөд энэ талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон тохижуулахаар засварын ажлыг эхлүүлээд байна. Өдгөө үргэлжилж буй засварын ажил ирэх наймдугаар сарын сүүлээр дуусна гэдгийг албаныхан мэдэгджээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ingeed eliireed yvchdiin 2022-07-14
зочин :Туйлшрахыг ч утгаар нь үзүүлнэ дээ. Түвшинбаяр шиг болгочих вий дээ. 2022-07-16
Эрүүл мэндийн гавьяат ажилтан:САЙН БОД.БОД. УЛСЫН ЦИРК, СПОРТЫН ТӨВ ОРДОН. УНДАРМАА ……ХӨӨРЛӨӨ ТҮР ДАРААД НААДАМ ӨНГӨРӨӨГӨӨД НАМАР ХҮРТЭЛ САЙН БОД !!! 2022-07-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?