ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМД АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН БӨХЧҮҮДЭД ЧИМЭГ ОЛГОЛОО

2022-07-14  

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн нэр бүхий бөхчүүдэд өнөөдөр /2022.07.13/ Хүй мандлын ногоон дэвжээнээ чимэг олголоо. Чимгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан гардуулан өгсөн юм.


Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд найм давсан Улсын даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс нарт "Бууршгүй хүчит" чимэг, Монгол Улсын аварга С.Мөнхбатад "Үлэмж хичээнгүй" чимэг,

Зургаа давсан Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Н.Золбоо, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын заан Д.Анар нарт "Үнэн зоригт" чимэг олгов.

Тав давсан Улсын гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү нарт "Улам нэмэх" чимгийг тус тус олголоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?