АНУ ДУУНААС ХУРДАН ЗЭВСЭГ АМЖИЛТТАЙ ТУРШЖЭЭ

2022-07-14  

ОХУ шинэ зэвсгээ амжилттай туршсаныг Владимир Путин зарлалаа

АНУ-ын агаарын зэвсэгт хүчин Lockheed Martin Corp компанийн зохион бүтээсэн дуунаас хурдан пуужинг энэ долоо хоногт амжилттай туршсан тухай албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

ARRW (Air-Launched Rapid Response Weapon) нэртэй зэвсгийн туршилт Мягмар гарагт Калифорни мужийн эрэгт зохион байгуулагдсан байна.

ARRW зэвсгийг нисэх онгоцны далавчин дор тээвэрлэж, нислэгийн явц дунд харвадаг ажээ.

Ийм төрлийн зэвсгүүд агаар мандлын дээд хэсэгт дууны хурднаас тав дахин өндөр хурдтай буюу 6,200 км/цаг хурдтай нисдэг.

Сүүлийн жилүүдэд дуунаас хурдан зэвсгийн өрсөлдөөнд АНУ бусад улс орнуудаас хоцорч байж болзошгүй гэсэн болгоомжлол яригдах болсон юм.

Ялангуяа Орос, Хятад улсууд ийм төрлийн зэвсэг бүтээсэн гэх мэдээлэл цацагдсаны дараа уг яриа улам нэмэгдэж байв.

Lockheed Martin компани нисэх онгоцноос харвадгаас гадна одоо зэвсэглэлд ашиглагдаж байгаа HIMARS (High Mobility Artillery Rocket System) пуужин харвагчийг ашигладаг дуунаас хурдан зэвсэг бүтээж байгаа гэгддэг.

HIMARS системийг одоо Украины дайнд ашиглаж байгаа.

Lockheed Martin Corp компаниас гадна Northrop Grumman Corp, Raytheon Technologies Corp зэрэг Америкийн зэвсэг үйлдвэрлэгчид тус тусдаа өөрийн дуунаас хурдан зэвсгийн технологийг хөгжүүлж байгаа юм.

Эх сурвалж: Reutersc

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?