ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН МАГАДЛАЛД БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ ӨНӨӨДРӨӨС ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2022-07-18  

БХБЯ-наас төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын магадлалыг гаргажээ. Үүгээр 534 төсөл, арга хэмжээний үнийн өсөлтийг тооцсон. Улмаар УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулж, 274 тэрбум төгрөг нэмэлт шаардлагатай байгааг хүргүүлсэн юм. Төсвийн байнгын хорооноос 314 төсөл, арга хэмжээг дахин авч үзэх чиглэл өгөөд байна. Энэ дагуу барилгын материалын үнийн өөрчлөлтийн магадлалд ороогүй 314 ААН-ийг дахин хамруулах юм. Ийм ААН-үүдийг өнөөдрөөс 8 дугаар сарын 1-н хүртэл бүртгэж эхэллээ. Үнийн өөрчлөлтийн магадлалд дахин хамрагдах боломжийг ашиглаж ААН-үүдийг БХБЯ-ны холбогдох газруудад хандахыг хүслээ. Бүртгэлийг амралтын өдрүүдэд ч хийнэ гэдгийг салбарын яамнаас мэдээлж байна.

Үнийн өөрчлөлтийн магадлалд ороогүй 314 ААН-ийг дахин хамруулна.

Ташрамд мэдээлэхэд, БХБЯ-наас улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих барилга, байгууламжийн төсөвт өртөг буюу барилгын материалын үнийн өөрчлөлтийг тооцож магадлал хийх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг 16 яам, төсвийн 8 ерөнхийлөн захирагчаас 1153 төсөл, арга хэмжээний саналыг хүлээн аваад байна. Үүнээс улсын төсвийн бус эх үүсвэртэй болон давхцал зэргээс шалтгаалсан 31 төслийг хасч, 1122-ын жагсаалтыг эцэслэн батлаад байгаа юм.

Тодруулахад, УИХ-аас 2022 оны улсын төсвийг батлахад дагалдан гарсан тогтоолоор Засгийн газарт үнийн өсөлтийн индексийг батлах, үнийн өсөлтийг тооцож, төсөвт өртгийн өөрчлөлтийн талаар санал боловсруулж танилцуулахыг даалгасан байна. Энэ дагуу БХБЯ-нд бусад яам, байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг ажиллаж, үнийн өөрчлөлтийн талаар УИХ-д танилцуулсан юм.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?