УЛААНБААТАР ХОТОД ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 16.9 ХУВИАР ӨСЧЭЭ

2022-07-18  

Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцтай холбоотойгоор арга хэмжээ авна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод энэ оны зургаадугаар сард өмнөх сараас 1.5 хувь, өмнөх оны эцсээс 10.3 хувь, өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээний 200 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.

Зургаадугаар сард мөн үеэс 16.9 хувиар өсөхөд,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 21.2 хувь
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 9.7 хувь
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 17.8 хувь
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 11 хувь
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 15.8 хувь
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 15.1 хувь
  • Тээврийн бүлгийн үнэ 26.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны зургаадугаар сард өмнөх оны эцсээс 10.3 хувиар өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 15.2 хувь,
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 4.1 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 10.4 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 13.8 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 13.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

График. Улаанбаатар хотын хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индексийг танилцуулж байна. (сараар, өмнөх оны мөн үеэс, хувиар)

зураг
Эх сурвалж: Өдрийн сонин

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?