ЖЕННИФЕР ЛОПЕЗ ХУРИМЫНХАА ДАРАА НӨХРИЙНХӨӨ ОВГИЙГ АВЧЭЭ

2022-07-19  

Америкийн жүжигчин, дуучин Женнифер Лопез жүжигчин Бен Аффлектэй гэрлэснийхээ дараа нөхрийнхөө овгийг авчээ. 

Албан ёсны гэрлэлтийн бүртгэлд дуучны нэрийг Женнифер Аффлек гэж бичсэн байна. Алдартнууд долоодугаар сарын 16-ны бямба гарагтт Невада муж улсын Кларк тойрогт хуримаа хийжээ.

Лопез, Аффлек нар 2002 онд болзож эхэлсэн бөгөөд 11 дүгээр сард нь сүй тавьсан тухайгаа зарлаж байсан билээ. Од хос Америкийн кино бизнест маш их алдартай болсон тул сэтгүүлчид тэднийг Беннифер гэж нэрлэх болсон юм.

2003 оны есдүгээр сарын 14-нд тэд гэрлэх ёстой байсан ч өмнөх өдөр нь хуримаа цуцалсан. 2021 оны долоодугаар сард Женнифер, Бен нар дахин болзож эхэлсэн бол энэ оны эхээр дахин сүй тавьжээ. Эцэст нь алдартнууд харилцаагаа албан ёсоор баталгаажуулсан тухай "TMZ" цахим хуудас ням гарагт мэдээлсэн байна.

Эх сурвалж: TASS, Монцамэ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?