ХӨВСГӨЛИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР РУУ НЭГ САРЫН ХУГАЦААНД ДОТООДЫН 94355 АЯЛАГЧ ОЧЖЭЭ

2022-07-19  

ХӨВСГӨЛ ДАЛАЙН АЯЛАЛ | March

Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Хөвсгөл аймгийн Ханх сум, Хатгал тосгоны нутаг дэвсгэр дэх Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар руу зургадугаар сарын 15-ны өдрөөс долдугаар сарын 15-ны өдрийн хооронд дотоодын 94,355 аялагч, гадаадын 8,000 жуулчин, нийт 102,355 иргэн, 18,871 автомашинаар нэвтэрчээ.

Одоогийн байдлаар улсын тусгай хамгаалалттай газарт дотоодын иргэн 300 төгрөгөөр, гадаадын жуулчин 3,000 төгрөгийн хураамж төлж орох зохицуулалттай байна.

Долдугаар сараас эхлэн Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар руу нэвтрэх хураамжийг QR код ашиглан төлөх боломжийг бүрдүүлээд буй. Наадмын өдрүүдэд нийт 2,561 хүн 768,301 төгрөгийг цахимаар төлжээ.

зураг

Нэвтрэх хураамжийг цахимаар төлөх боломжтой болсноор хураамжийн тасалбар хэвлэлтэд ашиглах цаасны хэрэглээг эрс бууруулах, хүний оролцоотой хураамж авах, тасалбар хэвлүүлэх, хүргэхтэй холбоотой зардал хэмнэх болон байгаль орчинд хог хаягдал үүсэхээс сэргийлэх олон талын давуу талтай хэмээн БОАЖЯ-наас мэдээллээ

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?