ИХ БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДЛЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨНИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ГУРВАН НЭР ДЭВШИГЧ ТОДОРЧЭЭ

2022-07-20  

Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалын төлөө цааш өрсөлдөх Консерватив намын гурван нэр дэвшигч мягмар гарагт тодорлоо. 

Намын дотоод сонгуулийн дөрөв дэх үе шатанд Сангийн сайд асан Риши Сунак хамгийн олон (118) санал авчээ. 

Сүүлчийн шатны өмнөх үе шатанд мөн Олон улсын худалдааны дэд сайд Пенни Мордонт, Гадаад хэргийн сайд Лиз Трасс нар үлджээ. Харин эрх тэгш байдлын асуудал эрхэлсэн дэд сайд асан Ками Баденоч цаашдын өрсөлдөөнөөс гарсан байна.

Гурав дахь шаттай харьцуулахад дөрөв дэх шатанд Трасс (15) илүү олон санал нэмж авсан бол Сунак хамгийн бага (3) санал авчээ. 

Сунак, Мордонт, Трасс нар лхагва гарагт болох намын дотоод сонгуулийн тав дахь шатанд оролцоно. Үүний дараа үлдсэн хоёр нэр дэвшигчээс ялагчийг тодруулахдаа Их Британийн Консерватив намын бүх гишүүний дунд шуудангаар санал хураана. 

Эхний шатанд Гадаад хэргийн сайд Лиз Трасс, Сангийн сайд Надим Захави, Худалдааны дэд сайд Пенни Мордонт, Танхимын Гадаад хэргийн хорооны дарга Том Тугендхат, Англи, Уэльсийн Ерөнхий Прокурор Сью-Эллен Брейвермен, парламентын гишүүн Кеми Бэйднок, Сангийн сайд асан Риши Сунак, Гадаад хэргийн сайд асан Жереми Хант нар оролцсон юм. 

Шинэ Ерөнхий сайд болон Консерватив намын даргын нэр есдүгээр сарын 5-нд тодорно.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон дотоод улс төрийн хэд хэдэн дуулиан шуугианы улмаас намын гишүүдийн шахалтаар долоодугаар сарын эхээр Консерватив намын даргын албан тушаалаас огцорсон билээ. Шинэ удирдагчийг сонгох хүртэл тэрбээр Засгийн газрын тэргүүний үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа юм. 

Эх сурвалж: ЛОНДОН. /BBC/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?