ХӨГЖЛИЙН БАНК: ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ 503,5 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

2022-07-21  

Монгол Улсын Хөгжлийн банканд энэ оны 1 дүгээр сарын 20-ноос 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 503,5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна.

Зээлийн төлөлтийг ангиллаар авч үзвэл:

  • хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 94,8 тэрбум төгрөг,
  • анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 126,8 тэрбум төгрөг,
  • чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 273,1 тэрбум төгрөг тус тус төлөгдөөд байна.
Өнгөрсөн хугацаанд олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгох, санхүүгийн аудитаа хийж дуусгах зэргээр хоёр том ажил амжуулсныг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэллээ. Ингэснээр тус банк зээлжих зэрэглээ тогтвортой түвшинд хадгалж авч үлджээ.

Мөн зээлийн барьцаанд хураан авсан үл хөдлөх хөрөнгө борлуулсан, түүнд ногдуулсан бусад орлогоос 8,7 тэрбум төгрөг эргэн төлөгджээ. Энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ:

-Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 503 тэрбум болж, оны эхэнд байсан нийт 66 зээлдэгчээс 7 нь зээлээ бүрэн төлж хаагаад байна. 906 тэрбум төгрөгийн эрсдлийн сан байгуулснаар Хөгжлийн банк дампуурах эрсдлээс бүрэн гарч, цаашид үлдсэн зээлийг төлүүлж, банкны үйл ажиллагааг хэвийн болгоход анхаарч байна гэв.

Гэхдээ 14-15 томоохон зээлийн төлөлтөд үр дүн гарахгүй байгааг тэрбээр тодотголоо. “Шинэ яармаг”, “Эрэл”, “Эрин” зэрэг зээлдэгч нарын 416 тэрбум төгрөгийн эргэн төлөлт дутуу байна. Энэ төслүүдэд тодорхой үр дүн гарахгүй байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?