ХАЛДВАРЫН ТАРХАЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА

2022-07-25  

Сүхбаатар аймагт коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг аймгийн ЭМГ-аас анхаарууллаа. Тиймээс иргэн бүрийг хариуцлагатай байж, хувь хүн өөрөө халдвараас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэдгийг сануулав.

Сүүлийн дөрөв хоногт дарааллан халдвар бүртгэгдсэн бөгөөд нийт 69 тохиолдол шинээр нэмэгдээд байна.

Харин сүүлийн 24 цагт хоёр суманд долоон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Баруун-Урт, Эрдэнэцагаан, Онгон сумдад халдварын тархалт өндөр байна. Халдварын улмаас 10 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний дунд жирэмсэн эмэгтэй хоёр, хүүхэд хоёр байна. Биеийн байдал хөнгөн иргэд гэрийн хяналтад байна.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?