БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА

2022-07-28  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад “Энэржин” ХХК шалгарснаар наймдугаар сарын 01-ний өдрөөс сэргээн засварлалтын ажлыг эхлүүлэхээр болов.

Богд хааны ордон музейн Лавиран, Найдан, Бурхадын сүмийн засварын ажлын зураг төсөл өнгөрсөн онд Барилгын хөгжлийн төвөөр батлагдан гарсан бөгөөд дурсгалт барилгыг задалж буулгах, вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга цонх зэргийг сэргээн засварлах юм.

Түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалын ажил эхэлж байгаатай холбогдуулан Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв БНСУ-аас түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах юм.

Мэргэжилтнүүд Соёлын яамтай хамтран барилгын сэргээн засварлалтын ажилд хяналт тавьж, зөвлөгөө тусламж үзүүлэх, сэргээн засварлалтын чиглэлээр сургалт, семинар хийхээр төлөвлөж байна.

Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэх, их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд засвар шинэчлэлийн ажлууд үргэлжилж байгаа юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?